Шууд Chart

“Замын хөдөлгөөнд соёлтой оролцох нь” сэдэвт сургалт зохион байгууллаа

2019-10-18 17:38:30

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран "Замын хөдөлгөөнд соёлтой оролцох нь" сэдэвт сургалтыг аравдугаар сарын 14, 15, 17-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад дээрх дэд хөтөлбөрийн хүрээнд сонгон авсан Нийслэлийн ерөнхий боловсролын 1, 17, 24  дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид хамрагдсан бөгөөд сурагчдад Нийслэл хотын замын хөдөлгөөнтэй холбоотой өнгөрсөн хугацаанд гарсан өөрчлөлт, замын хөдөлгөөний соёл, нөхцөл байдал, хяналтын камерын байршил, чадвар болон шинээр хийж хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулсан юм.

Сурагчид сургалтын үеэр өөрсдийн сонирхсон асуултад хариулт авч цаашид замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ сайн баримтлахаа амалсан юм.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс


“Замын хөдөлгөөнд соёлтой оролцох нь” сэдэвт сургалт зохион байгууллаа  
Үзсэн: 119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй