Шууд Chart

"Их 7"-гийн дээд уулзалт Дональд Трампын эдлэнд болно

2019-10-19 11:30:13

"Их 7"-гийн бүлгийн ээлжит дээд уулзалт АНУ-ын Флорида муж дахь Ерөнхийлөгч Дональд Трампын эзэмшлийн гольф клубт болно. Энэ тухай Цагаан ордны Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Мик Малвейни мэдэгдсэн юм. Гэхдээ тэрбээр олон улсын томоохон энэ арга хэмжээг Ерөнхийлөгчийн эдлэнд зохион байгуулах болсон ч нэг ч долларын ашиг эндээс олохгүй гэдгийг онцолсон байна. 

Ерөнхийлөгчийн "Трамп Нэшинл Дорал Майми" хэмээх гольфын клуб нь Майамигийн нисэх онгоцны буудлаас 13 км-ийн зайд оршдог. АНУ, Канад, Франц, Их Британи, Герман, Япон, Итали болон Европын холбооны удирдагчид оролцдог "Их 7"-гийн дараагийн дээд уулзалт 2020 оны зургаадугаар сарын 10-12- нд болох юм.

Цагаан ордны Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн мэдэгдсэнээр дээд уулзалтыг зохион байгуулах багийнхан Америкийн 10 мужийн энэ уулзалт зохион байгуулж болох газруудыг үзэж шалгасны эцэст ийм сонголт хийснийг мэдээлсэн юм. Гэсэн ч Конгресс дахь ардчилсан намынхан Ерөнхийлөгч Дональд Трампыг албан ёсны арга хэмжээнүүдийг хувийн эдлэндээ зохион байгуулах замаар хөрөнгөжихийг чармайж байна гэдэг шүүмжлэлээ дахин өрнүүлж магадгүйг хэвлэлийнхэн сануулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Их 7"-гийн дээд уулзалт Дональд Трампын эдлэнд болно   
Үзсэн: 642 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй