Шууд Chart

Эмэгтэй нисгэгчид олон улсын сансрын станцын гадна ажиллаа

2019-10-20 11:22:59

Олон улсын сансрын станцын гадна талд гарч ажиллах даалгавар тийм ч амар биш байдаг байна. Харин сансрын эмэгтэй нисгэгчид 5 цаг гаруйн хугацаанд задгай сансарт ажиллаж, сансрын станцын гаднах гэмтсэн эд ангийг шинэчлэх даалгаврыг амжилттай гүйцэтгэжээ.

ISS буюу олон улсын сансрын станцын гаднах эд анги эвдэрсэн үед тухайн хэсгийг засах, шинэчлэх даалгавар сансрын нисгэгчид оногддог гэнэ. Тэгвэл сансрын станцын цахилгааны хянагч гэмтэж, үүнийг шинэчлэх даалгаврыг сансрын эмэгтэй нисгэгчид болох Кристина Кук болон Жэссика Мейр нар гүйцэтгэлээ. Нисгэгчид Олон улсын сансрын станцын Quest гэж нэрлэгддэг агаар халхавчаар гадагш гарч, гэмтсэн цахилгааны хянагчийг янзлах ажлыг 5 цаг гаруйн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.

Ийм төрлийн даалгаврыг олон улсын сансрын станц дээр байрлаж байсан 13 сансрын эмэгтэй нисгэгч гүйцэтгэж байсан бол Жэссика Мейр задгай сансарт гарч ажилласан 14 дэх эмэгтэй нисгэгч боллоо. BCDU гэсэн товч нэртэй гэмтсэн цахилгаан хянагчийг удалгүй дэлхий рүү илгээж, эвдрэлийн шалтгааныг тогтоох юм. Задгай сансарт ажилласан хамгийн анхны эмэгтэй сансрын нисгэгч бол Зөвлөлт Холбоот улсын нисгэгч Светлана Савицкая юм. Тэрээр САЛЮТ-7 сансрын станцын гадна талд ажиллах даалгаврыг 1984 оны 7 дугаар сарын 25-нд гүйцэтгэж байжээ. Түүний даалгавар гурван цаг 35 минутын турш үргэлжилж байжээ. Харин задгай сансарт ажилласан хамгийн анхны эрэгтэй сансрын нисгэгч бол ЗХУ-ын Алексей Леонов байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эмэгтэй нисгэгчид олон улсын сансрын станцын гадна ажиллаа   
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй