Шууд Chart

Япон Улсад зорчих иргэдийн анхааралд!

2019-10-20 14:17:17

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол Токио хотноо 2019 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд болно.

Дээрх арга хэмжээтэй холбоотойгоор 10 дугаар сарын 19-26-ны өдрүүдэд олон тооны гадаадын зочид төлөөлөгчид Япон улсад айлчлахтай холбогдуулан Токио орчмын хурдны зам, хотын төв хэсэг болон олон улсын нисэх онгоцны буудлуудын ойр орчимд урт хугацаагаар хөдөлгөөний хязгаарлалт хийхээр төлөвлөж байгаа тул үүнээс шалтгаалан зам тээврийн ачаалал эрс нэмэгдэхээр байна. Иймд та бүхэнд японы Зам тээврийн яамнаас ирүүлсэн доорх анхааруулгыг хүргэж байна:

 • НИСЭХ БУУДАЛД ОЧИХДОО АЛЬ БОЛОХ НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ

Дээрх хугацаанд Ханэда болон Нарита олон улсын нисэх онгоцны буудалд очих бол хувийн тээврийн хэрэгслийг аль болох хэрэглэхгүй байж, метро зэрэг нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг зөвлөж байна.

 • ОНГОЦООР ЗОРЧИХ БОЛ НИСЛЭГИЙН ЦАГААСАА ХАНГАЛТТАЙ ХУГАЦААНЫ ӨМНӨ НИСЭХ БУУДАЛД ОЧСОН БАЙХ

 Дээрх хугацаанд Ханэда болон Нарита нисэх онгоцны буудлуудад аюулгүй байдлын зэргийг өндөржүүлэн ажиллахаар төлөвлөж буйтай холбогдуулан 9 сарын 13-наас эхлэн Японы бүх нисэх буудлын аюулгүй байдлын үзлэг шалгалтын горимыг чангатгасан болно. Иймд дээрх хугацаанд онгоцоор зорчих бол нислэгийн цагаа сайтар тооцож, хангалттай хугацааны өмнө нисэх буудалдаа очно уу.

 • ЗАРИМ НИСЛЭГИЙН ЦАГ ХОЙШИЛЖ БОЛЗОШГҮЙГ АНХААРАХ

 Дээрх хугацаанд нислэгийн ачаалал эрс нэмэгдэх тул Ханэда болон Нарита нисэх онгоцны буудлуудад олон тооны нислэгийн цаг хойшлох магадлалтай байна. Нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэгчид энэхүү нөхцөл байдлыг зөвөөр ойлгоно уу.


Япон Улсад зорчих иргэдийн анхааралд!  
Үзсэн: 1115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй