Шууд Chart

Дэлхийн хуримтлалын өдөр тохионо

2019-10-21 12:15:43

Хэн нэгэнд мөнгөний хэрэгцээ гэнэтхэн шаардлагатай болох үе бий. Ийм тохиолдолд банк санхүүгийн газарт хандаж зээл хүсэх, эсвэл нэг нэгнээсээ мөнгө зээл авах асуудал үүсдэг.

Зарим банк санхүүгийн байгууллага иргэний хүссэн зээлийг шаардлага хангахгүй тохиолдолд олгохгүй ч тохиолдол их байдаг. Ийм бэрхшээлийг асуудал багатай туулахын тулд иргэн бүр хуримтлалтай байх нь хамгийн зөв шийдэл. Иргэн, өрх бүр цаашлаад аж ахуйн нэгж, улс орон ч гэсэн өөрийн хуримтлалтай байх нь зөв. Энэ нь дэлхийн эдийн засгийн савалгаа үүсэхэд валютын нөөцтэй байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар иргэдийн хадгаламж сүүлийн хоёр жилд 20 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

Монголбанкны дэд ерөнхийлөгч н.Лхагвасүрэн ингэж ярилаа. 

Дэлхий нийтээр хуримтлалын өдрийг 1920-иод оны үеэс эхлэн аравдугаар сарын 31-ний өдөр тэмдэглэж иржээ.


Дэлхийн хуримтлалын өдөр тохионо   
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй