Шууд Chart

Монгол Улс олимпийн наадмаас анхны медаль хүртсэн түүхэн өдөр өчигдөр тохиов

2019-10-21 12:11:40

Туурга тусгаар Монгол Улс олимпийн наадмаас анхны медаль хүртсэн түүхэн өдөр өчигдөр тохиов.

Тодруулбал, зуны XIX “Мехико-1968” олимпийн наадмын чөлөөт бөхийн 52 кг-ын жин хүч сорьсон Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав 1968 оны аравдугаар сарын 20-ны 16:00 цагт түүхт анхны хүрэл медалийг энгэртээ зүүж, элэг нэгтнээ баярлуулав.

Тэрбээр 1944 оны дайнтай жилийн өвөл малчин аав Р.Чимэдбазарыг аян жинд явсан хойгуур ээж Д.Цэгмэдийнхээ найм дахь хүүхдийн гурав дахь нь болон, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Талын хүрэм гэдэг газрын Их ганга бууцанд мэндэлжээ.

Их зохиолч Л.Одончимэд найзынхаа хайрласан "Дамийл" нэрээр олноо алдаршсан эрхэм суут тамирчин 1963-1971 онд шигшээ багийн гишүүн, 1971-1978 онд "Алдар" нийгэмлэгийн дасгалжуулагч, 1978-1986 онд шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 1986-1990 онд ТИС~ийн багш, 1990-1994 онд ӨМӨЗО-ны чөлөөт бөхийн мэргэжилтэн, 1994-1998 онд БТДС~ийн багш, 1998-2004 онд шигшээ багийн ахлахаар тус тус ажиллаж байсан бөгөөд өдгөө гавьяаныхаа амралтыг илээж байна.

Харин Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох бол түүний төрсөн дүү. Дүүгийнх нь шавь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр “Бээжин-2008”-аас улсаасаа анхны алтан медалийг хүртэж байсан өвөрмөц хувь тохиолтой билээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улс олимпийн наадмаас анхны медаль хүртсэн түүхэн өдөр өчигдөр тохиов  
Үзсэн: 586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Gxd [127.0.0.xxx] 2019-10-22 10:45
Гоё юм аа? Хэрэв аварга амьд сэрүүн байсан бол бүр гоё байхгүй юу? 2020 оны Токиогоос аварга төрнөө
Зочин [127.0.0.xxx] 2019-10-21 19:10
Mongol hun anh olipoos Mongon medaliig Sereeter,daraa ni Monhbat avch baisan shig sanaj baina196 5 biluu dee 66 biluu on?! Bi ter ued tomor zamiin kollejid surch baisan yumdag. Uuniig helneeree Damdinsharaviinhaa hodomoriin amjiltiig muutgah geegui ee bid neg ueiin tanil nohodoo. bodit uneniig heleh gesen uhaantai yum

Бидэнтэй нэгдээрэй