Шууд Chart

Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохиог Яармагийн уулзваруудад суурилуулжээ

2019-10-21 12:28:33

Өнөөдрөөс эхлэн Яармагийн замын явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохио бүхий гарцаар гарах явган зорчигч өөрөө удирддаг гэрлийн товчлуур ажиллаж эхэллээ. 

Уг товчлуурыг явган зорчигч гарцаар гарах үедээ дарахад ямар гэрэл асаж байгаагаас байгаагаас шалтгаалан 15-20 секундийн дараа ногоон гэрэл асч зам хөндлөн гарах боломжтой болох юм.  Өөрөөр хэлбэл энэ товчлуур нь явган зорчигч байхгүй тохиолдолд ч хориглосон улаан гэрэл асаж хөдөлгөөнийг саатуулдаг байсныг өөрчилж явган зорчигч ирсэн тохиолдолд өөрсдөө асаах боломжтой болж байгаа юм.  Энэхүү зохион байгуулалтыг хийснээр замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж, жолооч нар шаардлагагүй зогсолт хийхгүй болж байна. Гэрлэн дохионы товчлуурыг Яармагийн гүүрээс Нисэхийн тойрогт байрлах зургаан гарцны уулзварт байрлуулсныг  Замын хөдөлгөөний төлөвлөлт,зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

 
 

Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохиог Яармагийн уулзваруудад суурилуулжээ  
Үзсэн: 275 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй