Шууд Chart

Хоол үйлдвэрлэлийн технологийн урсгалыг буруу зохион байгуулсан зөрчил илэрчээ

2019-10-21 12:39:05

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу БЗД-ийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвд байрлах Амтат хоол цайны газарт хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтаар хоол үйлдвэрлэлийн технологийн урсгалыг буруу зохион байгуулсан, ажлын байрны тааз, шал нь зай завсар ихтэй, хүнсний зориулалтын агуулахгүй, хоол үйлдвэрлэлийн бүх ажиллагаа 1 зааланд явагддаг /түүхий эд гэсгээх, бэлтгэх гэх мэт өрөө тасалгаа хангалтгүй/, хуульд заасан стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх журмыг зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж, улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлэн, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

 

 

 

 


Хоол үйлдвэрлэлийн технологийн урсгалыг буруу зохион байгуулсан зөрчил илэрчээ  
Үзсэн: 177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй