Шууд Chart

Амжилтыг нь эргэн саная

2019-10-21 13:47:19

Агваансамдангийн Сүхбат 1971 оны зургадугаар сарын 30-нд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн.

Үндэсний бөхийн дархан аварга, сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин цолтой бөх. Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн, улс төрч юм.

Амжилт:

Дархан аварга

2014

Даян аварга

2007

Далай аварга

2004

Улсын аварга

2001

Улсын арслан

2000

Улсын заан

1997

Улсын начин

1993

Улсын наадмын түрүү:

2000, 2001, 2004 онд

Шөвгөрсөн

1993, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006 онд

Цагаан сарын барилдааны амжилт:

1999, 2001 онд түрүүлж, 2003 онд үзүүрлэсэн.

Үндэсний бөх

1993 онд 6 давж улсын начин цол, "Өсөх идэр" чимэг,

1997 онд 7 давж улсын заан цол,

1998 онд 6 давж үлэмж бадрах чимэг,

1999 онд 5 давж саруул сайжрах чимэг,

2000 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол,

2001 онд 10 давж түрүүлэн улсын аварга цол,

2002 онд 7 давж хуйрнин шуугигч чимэг,

2003 онд 7 давж саруул сайжрах чимэг,

2004 онд 9 давж түрүүлэн далай аварга болов

2005 онд 6 давж үнэн зоригт чимэг,

2006 онд 6 давж цогт гарамгай чимэг тус тус хүртэж, шөвгөрснийхөө дараа зодог тайлснаа зарласан.

2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын зарлигаар Даян аварга цол олгосон.

2014 оны долоодугаар сарын 7-нд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдон Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар дархан аварга цол хүртсэн.

Сонирхогчдын сүмо бөх:

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлсэн.

Чөлөөт бөх

1997 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Олон улсын хэмжээний мастер цолтой.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Амжилтыг нь эргэн саная  
Үзсэн: 724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-22 09:38
допинг хэрэглээд ийм амжилтанд хүрээ биз дээ
Зочин [127.0.0.xxx] 2019-10-21 21:10
3 удаа допингод бүдэрсэн гардаа
Зочин [127.0.0.xxx] 2019-10-21 21:09
боловсол О
Зочин [127.0.0.xxx] 2019-10-21 21:08
монголд ашигтай тустай юу хийв ээ
Зочин [127.0.0.xxx] 2019-10-21 16:55
хээ цэс хэнд хамаатай, монгол бөхөд допинг нэвтрүүлснийг нь үү богдхан уулыг хувьд хашиж авсаныг нь уу, хүзүүгүй нөхрийн зарлигаар хулхи дархан аврага болсныг нь уу юуг нь дурсах гээд байгаа юм бол
Зочин [127.0.0.xxx] 2019-10-21 16:48
Дархан аварга нь эргэлзээтэй шуналын тулам дахин өөд нь татаж болохгүй
Зочин [127.0.0.xxx] 2019-10-21 16:43
Богд уулын нэг амыг эзэллээ, одоо шунаад хэрэггүй. Монголын хөгжилд ямар хувь нэмэр оруулав гэдгээр нь аливаа хүнийг дүгнэх нь зөв.
Zochin [127.0.0.xxx] 2019-10-21 15:50
Dopingtoi avarga shudarga niigem baisan tsoloo huraalgaad barildah erhee hasuulaad yun zaluu olon ehner avah har avargiin hurgen uurd heveere baih baisan aztai zaluu

Бидэнтэй нэгдээрэй