Шууд Chart

Байшин, орон сууцны тооллогын талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгуулж байна

2019-10-21 14:53:57

Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга Т.Болор-Эрдэнэ болон холбогдох албаныхан 2019 оны Байшин, орон сууцны тооллогын удирдлага зохион байгуулалт, ойлголт үзүүлэлт, программын ажиллагааны талаарх сургалтуудыг 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулж байна. Сургалтад Зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн тооллогын сургагч багшаар ажиллах статистикийн хэлтсийн дарга, асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн тооллогын гэрээт ажилтнууд оролцож байна.

Байшин, орон сууцны 2019 оны тооллого нь улс хоршооллын байгууллагаас 1960 онд хийгдсэн орон сууцны фондын тооллогоос хойш анх удаа зохион байгуулагдаж байгаагийн зэрэгцээ хаягийн зурагт суурилан газарзүйн мэдээллийн систем ашигласан, мэдээлэл цуглуулалтын шинэ арга ашигласан зэрэг онцлог талуудтай. Байшин, орон сууцны тооллогын үндсэн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа хүн амьдран суух зориулалттай бүх байшин, орон сууцны сан хөмрөгийг бүрэн тодорхойлох, орон сууцны фонд, хийц, ашиглалт, хүчин чадал, дэд бүтцийн хүртээмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийн сантай болоход оршино.


Байшин, орон сууцны тооллогын талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгуулж байна  
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй