Шууд Chart

Монголын Соёлын өдрүүдийг Бээжин хотноо зохион байгуулна

2019-10-21 15:21:59

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 2019 оны 10 дугаар сарын 17-18-ны өдөр ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд тэрээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Шюү, Хэвлэл мэдээлэл, радио телевиз, үзэл сурталын дэд сайд Жян Жианьгуотай уулзаж, Монгол-Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монголын соёлын өдрүүдийг Бээжин хотноо зохион байгуулахад хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Монголын Соёлын өдрүүдийг 2019 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд фото зургийн үзэсгэлэн, Монгол судлалын эрдэм шинжилгээний хурал, Монголын кино өдрүүд болон үндэсний урлагийн тоглолтыг зохион байгуулахаар талууд харилцан тохиролцлоо.

Эх сурвалж: БСШУСЯ

 


Монголын Соёлын өдрүүдийг Бээжин хотноо зохион байгуулна  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй