Шууд Chart

Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

2019-10-21 15:37:37

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу оны шилдэг бүтээлийг тодруулах, шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах үйл ажиллагааг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын уран зургийн галерейгаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Уг арга хэмжээ 2006 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд үзэсгэлэнгээс шалгарсан бүтээлүүдээр Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөг баяждаг билээ.

Монголын уран зургийн галерей орчин үеийн дүрслэх урлагийн он оны шилдэг бүтээлээс бүрдсэн нийт 4000 гаруй бүтээлийг хадгалж хамгаалан, үзэгч олонд толилуулдаг.

Дүрслэх урлагийн оны шилдэг бүтээл шалгаруулах энэхүү арга хэмжээ нь Монголын дүрслэх урлагийн салбарт мэндэлсэн шилдэг бүтээлүүдийг нэгэн дор цуглуулж байгаагаараа уран бүтээлч, урлаг судлаач, урлагийн бүтээл цуглуулагч, үзэгч сонирхогч, мэргэжлийн салбарын оюутан залуусыг нэгэн цэгт уулзуулсан Дүрслэх урлагийн салбарын чуулбар бүхий томоохон үйл ажиллагаа болдог юм.

БСШУС-ын тушаалаар байгуулагдсан мэргэжлийн зөвлөл энэ удаагийн үзэсгэлэнд хоёр шатны шалгаруулалт хийсэн. Үзэсгэлэнд уран зураг, зураасан зураг, уран баримал, монгол зураг, инстоляци, видео арт чиглэлийн нийт 180 орчим бүтээл ирснээс анхан шатны шалгаруулалтаар 50 гаруй бүтээлийг буцааж “Оны шилдэг бүтээл 2019” үзэсгэлэнд 124 бүтээл шалгаран оролцож өнгөрсөн баасан гарагт /2019.10.18/ дүрслэх урлагийн оны шилдэг бүтээлийг шалгаруулж, шагнал гардуулах үйл ажиллагаагаар өндөрлөв.

“Оны шилдэг бүтээл-2019” үзэсгэлэнгээс улсын санд худалдан авахаар дараах уран бүтээлчийн бүтээл шалгарлаа.  

Үүнд А.Очирболд “Ухамсар” нэртэй ган цутгамал баримал /2017 он/

Г.Эрдэнэбилэг “МУЗА” уран зургийн бүтээл /2019 он/

Б.Отгонтүдэв “Авга ах” уран зургийн бүтээл /2019 он/

Л.Гантөмөр “Чонон тууль” уран баримал

Б.Содномдаржаа “Тавган дээрх соёл” инстоляци

 

 











Нийтэлсэн: У.Баярсайхан

Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн эзэд тодорлоо   
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй