Шууд Chart

Нигерийн цагдаа нар шашны сургуулиудын суралцагчдыг чөлөөлж байна

2019-10-21 16:17:25

Нигерийн цагдаа нар шашны сургуулиудын суралцагчдыг чөлөөлж байна. Нигерийн хойд хилийн хот тосгодод тогтсон ядуурал, нийгмийн итгэл үнэмшил зэргээс эцэг, эхчүүд нь хүүхдээ ихэвчлэн "Алмаржири" гэдэг Исламын шашны сургуульд өгдөг байна.

Сургуулийн багш нар хүүхдүүдтэй зүй бус харьцдаг, бэлгийн хүчирхийлэл үйлддэг гэсэн сэжиг байдаг. Цагдаа нар энэ дагуу өнгөрөгч бямба гарагт тус улсын хойд хилийн Кадуна мужийн нэгэн шашны сургуулиас 147 суралцагчийг чөлөөлжээ.

Цагдаагийн даргын хэлснээр шашны сургуулийн эзэмшигчийг баривчилж, хүүхдүүдийг нь эрүүл мэндийн хяналтад оруулж, эцэг, эхэд нь хүргэхээр тусгай төвд хүргээд байгаа юм байна. Мөн “Ихэвчлэн эцэг нь сэтгэцийн өөрчлөлттэй, эсвэл хар тамхи хэрэглэдэг учраас хүүхдүүдээ шашны төвд авчирдаг гэж” шашны сургуулийн эзэн цагдаад мэдүүлсэн байна.

Үүнээс сар орчмын өмнө мужийн цагдаа нар Кадуна мужийн төвийн нэгэн шашны сургуульд ажиллагаа явуулж 300 гаруй хүнийг чөлөөлсөн байна. Мөн энэ сарын 13-нд Кацина мужийн хууль сахиулагчид лалын сургууль руу нэвтэрч 60 гаруй хүүхдийг гарган аюулгүй болгожээ.

Энэ оны зургаадугаар сард Нигерийн ерөнхийлөгч Мохаммаду Бухари “Алмажири” шашны сургуулиудын үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөж байгаагаа зарласан ч “холбогдох хүмүүстэй нь уулзахаас нааш шийдвэр гаргахгүй” гэж мэдэгдээд буй юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Нигерийн цагдаа нар шашны сургуулиудын суралцагчдыг чөлөөлж байна  
Үзсэн: 313 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй