Шууд Chart

Бүх төрлийн тээврийн орлого 10.6 хувиар өслөө

2019-10-21 16:17:10

Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа 2019 оны эхний 9 сард 52.6 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 131.1 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.4 (4.7хувь) сая тонноор өсөж, зорчигчид 16.1 (11.0хувь) сая хүнээр буурсан байна.

Бүх төрлийн тээврийн орлого 2019 оны эхний 9 сард 1.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 135.2 (10.6хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.

Авто тээврээр 2019 оны эхний 9 сард 32.1 сая тонн ачаа, давхардсан тоогоор 128.1 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 648.1 (2.1хувь) мянган тонноор өсөж, зорчигчид 16.5 (11.4хувь) сая хүнээр буурсан байна.

Авто тээврийн салбарын орлого 2019 оны эхний 9 сард 524.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 46.1 (9.6хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2019 оны эхний 9 сард 20.5 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 2.2 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 1.7 (9.3хувь) сая тонноор, зорчигчид 203.5 (10.4хувь) мянгаар өссөн байна. Харин 2019 оны 9 дүгээр сард тээсэн ачаа 2.4 сая тонн, зорчигчид 260.0 мянга болж, өмнөх сараас тээсэн ачаа 43.7 (1.8хувь) мянган тонн, зорчигчид 104.0 (28.6хувь) мянган хүнээр буурсан байна.


Бүх төрлийн тээврийн орлого 10.6 хувиар өслөө  
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй