Шууд Chart

Америкийн ерөнхийлөгчийн амралтын газарт “Их -7”–гийн уулзалтыг зохион байгуулахгүй

2019-10-21 16:40:41

2020 онд болон Их Долоогийн орнуудын эдийн засгийн дээд хэмжээний уулзалтыг зохион явуулахаар газраар Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын мэдэлд байдаг Trump National Doral-ийг сонгоод байсан юм. Гэвч цагаан ордны энэ шийдвэр Америкийн улс төрийн намуудын хүчтэй эсэргүүцлийг дагуулж,  Их Долоогийн дээд хэмжээний уулзалтыг  өөр газарт зохион явуулахад хүрээд байна.

Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Trump National Doral-ийг Их Долоогийн уулзалт болох газраар сонгосноос хойш 48 цаг хүрэхгүй хугацааны дараа шийдвэрээсээ ухраж байгааг мэдэгдлээ.  Тэрээр 2020 ны Их Долоогийн уулзалтыг Майамигийн Trump National Doral-д зохион явуулах саналыг цуцалж, өөр газрыг хайж эхлээд байгааг хэлсэн байна. Цагаан ордны тэргүүн шинээр сонгогдох газруудын дотор Кэмп-Дэвид багтаж байгааг дуулгажээ. 

Ерөнхийлөгч Трамп Их Долоогийн уулзалтыг Майами дахь өөрийн эзэмшлийн амралтын газартаа зохион явуулах нь улс эх орныхоо төлөө хийж байгаа сайн сайхан зүйл гэж бодож байснаа хуваалцсан байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Си Эн Энд өгсөн ярилцлагадаа Дорал амралтын газар бусад сонголтуудаас хавьгүй хямд байсан гэдгийг хэлжээ. Их долоогийн уулзалтыг Дорал амралтын газар зохион явуулснаараа ашиг хүртэх биш харин ч алдагдал хүлээхээр байсан гэдгийг хэлжээ. Америкийн үндсэн хуулинд төрийн эрхийг атгаж байгаа ерөнхийлөгч гадаад улс орнуудын удирдагчдаас бэлэн мөнгө болон бэлэг авахыг хориглодог юм. Ийнхүү Трампын өөрийн эзэмшил газартаа дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч орнуудын уулзалтыг зохион явуулах санал хүчтэй шүүмжлэл дагуулж,  түүний нэр хүндийг улам сэвтээгээд байна.  

Америкийн цэргийг Сирийн хойд бүс нутгаас эргүүлэн татах ерөнхийлөгч Трампын шийдвэр Конгрессийн гишүүдийн бухимдлыг аль хэдийн төрүүлээд байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Америкийн ерөнхийлөгчийн амралтын газарт “Их -7”–гийн уулзалтыг зохион байгуулахгүй   
Үзсэн: 101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй