Шууд Chart

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

2019-10-22 09:04:08

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гарреттийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Монгол Улс тус байгууллагын идэвхтэй гишүүн орны хувьд үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, ойр дотно хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд ардчиллын ололт амжилт, тулгарч буй сорилтуудын талаар мэдээлж, ардчиллыг улам бэхжүүлэн хөгжүүлэхээ илэрхийлэв.

Ноён Т.Гаррет АОХН-ийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар товч танилцуулж, Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглэсэн ба ирэх онд Румын Улсад болох АОХН-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохыг урьсан байна.

АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гарретт 10 дугаар сарын 20-23-нд манай улсад айлчилж байгаа бөгөөд айлчлалынхаа үеэр манай төр засгийн албаны хүмүүс, иргэний нийгмийн төлөөллүүдтэй уулзаж, Монгол Улс дахь ардчилал хийгээд ардчиллыг бэхжүүлэх үйл явцын талаар судалж байгаа юм.


Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 179 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй