Шууд Chart

ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн орлогч сайд Т.И.Максимовтой уулзав

2019-10-22 09:14:34

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Т.И.Максимовтой ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яаманд уулзаж, хоёр болон гурван талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтаар аж ахуйн нэгжүүд Европын Холбооны орнуудаас импортоор авч буй зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх болон Владивостокт худалдааны төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг урагшлуулах талаар ярилцав.

Гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар ярилцаж, эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжилтийг урагшлуулах хамтарсан Ажлын хэсгийн дарга нарын уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.

 


ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн орлогч сайд Т.И.Максимовтой уулзав   
Үзсэн: 235 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй