Шууд Chart

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум нь 4 дэх Тэмбүүгүй сумаар нэрлэгдэж байна

2019-10-22 09:17:44

Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “ЭРҮҮЛ МЭНД 8/20” зорилт, “Тэмбүүг устгая” аян, Аймгийн Засаг даргын “2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа  халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг оношилгооны 2 дах шатны үзлэгийг Хүдэр  сумын ард иргэдийн дунд  10-р сарын 18-20-ны өдрүүдэд  зохион байгуулж  1583  иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэж  “Мэдээллийн цахим сан”-д баяжилт хийлээ.


Хүдэр суманд явагдсан үзлэгийн үйл ажиллагааг дэмжиж Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж, ЭМГ-ын дарга Ж.Од, Булган аймгийн Хишиг өндөр сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан төр төсвийн байгууллагын төлөөллүүд, үзлэгийн багийн хамт олон, Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд, ард иргэдийн төлөөллүүд оролцлоо.

Эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд дотор, зүрх судас, дотоод шүүрэл, эмэгтэйчүүд, мэдрэл, эрэгтэйчүүд, сэтгэц, шүд, охид, хөвгүүд, нүдний гэх мэт  нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж, зөөврийн дижитал рентген аппаратаар цээжний хөндийн эмгэг илрүүлсэн бол ЭХО аппаратын тусламжтайгаар дотрын болон эмэгтэйчүүдийн эмгэг өөрчлөлтүүдийг оношилсон.


Ийнхүү 26 дахь удаагийн “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, үзлэгийн цогц арга хэмжээ”  зохион байгуулагдсан Хүдэр сум нь Сэлэнгэ аймгийн 4 дэх Тэмбүүгүй сумаар нэрлэгдэж байна.
Салбар дундын хамтын ажиллагааг харуулан хамтран ажилласан Хүдэр сумын Засаг дарга, төр төсвийн байгууллагынхан, нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.  


Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум нь 4 дэх Тэмбүүгүй сумаар нэрлэгдэж байна  
Үзсэн: 119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй