Шууд Chart

“Шүхрийн спортын Азийн 19 дэх удаагийн тэмцээн”-д оролцоно

2019-10-22 09:35:40

БНХАУ-ын ЖинМин хотноо зохион байгуулагдах “Шүхрийн спортын Азийн 19 дэх удаагийн тэмцээн”-д Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Азийн шүхрийн спортын холбооноос зохион байгуулдаг тус тэмцээн 11 дүгээр сарын 1-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч спортын мастер, дэслэгч Б.Тэлмэн, бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, спортын дэд мастер, ахмад Д.Батсүмбэр, бэлтгэл ахмад, спортын мастер Я.Сэргэлэн, шүхэрчин-аврагч спортын мастер, ахлах ахлагч О.Батзолбоо, шүхэрчин-аврагч спортын дэд мастер, ахлах ахлагч М.Бэлгүтэй нар оролцоно.

Энэхүү шигшээ баг нь Монгол Улсын гурван удаагийн, нийслэлийн хоёр удаагийн аварга. Мөн дотоод, гадаадын томоохон уралдаан тэмцээн, хамтарсан дадлага сургууль, үзүүлэх тоглолтуудад тогтмол амжилттай оролцдог юм.

Шүхрийн спортын Азийн 19 дэх удаагийн тэмцээн нь чөлөөт уналтын маяг үзүүлэх, цэгт онолт, халин нислэг зэрэг төрлүүдээр эрэгтэй, эмэгтэй болон бага зэрэгтэй тамирчид гэсэн 3 ангиллаар явагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


“Шүхрийн спортын Азийн 19 дэх удаагийн тэмцээн”-д оролцоно  
Үзсэн: 145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй