Шууд Chart

Канадад парламентын сонгууль болж байна

2019-10-22 10:07:26

Канадад энэ сарын 21-ний өдөр парламентын доод танхимын 43 дэх сонгуулийн санал хураалт боллоо. Тус улсын сонгуулийн  төв хорооноос мэдээлж байгаагаар  нийтийн танхимын энэ удаагийн сонгуульд улс төрийн 21 нам, бие  даагчид  өрсөлджээ.

Санал хураалт ороннутгийн цагаар  08.30  минутаас эхэлж,  оройн 19 цагт  өндөрлөх  ёстой  юм байна.  Канадын  парламентын доод  танхим  338  суудалтай.  Гол  өрсөлдөөн   Ерөнхий сайд Жастин Трюдогийн тэргүүлдэг, эрх баригч  Либерал Ардчилсан нам,   Консерватив нам,  Шинэ ардчилсан нам,  Ногоон намын  хооронд  болохыг орон нутгийн  ажиглагчид  тэмдэглэжээ.

Сүүлийн  санал асуулгын дүнгээр   Консерватив нам  ялалт байгуулах  хамгйин өндөр магадлалтайд  тооцогдож байна.  Сонгуулийн хорооноос мөн   сонгогчдын ирц  2015  оны  68,5  хувийн ирцээс өндөр  гарна гэсэн  хүлээлттэй  байгаагаа илэрхийлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Канадад парламентын сонгууль болж байна  
Үзсэн: 113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй