Шууд Chart

Хөгжмийн зохиолч Т.Сэр-Од симфони туурвиж байгаа гэнэ

2019-10-22 10:10:11

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од симфони бичиж байгаа гэнэ.

Уг бүтээлээ Элчин сайд асан, орчуулагч, хэвлэн нийтлэгч Б.Баярсайханы өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн орчуулгын цуврал бүтээлийн нэг “Явна аа”-гийн үйл явдалд зориулж байгаа аж.

Тиймээс Данийн алдарт аялагч Херман Хаслунд Кристенсений гайхалтай бүтээлийг хөгжмийн хэлээр хэрхэн дүрслэх нь бидний сонсох мөчид тодорхой болох биз ээ.

Энэхүү адал явдалт аяллын эхний цуврал “Явна аа” номд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 1920 оны үед фермерийн аж ахуй байгуулан суурьшсан Дани залуусын  сонирхолтой, гайхалтай түүхийн талаар өгүүлсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөгжмийн зохиолч Т.Сэр-Од симфони туурвиж байгаа гэнэ  
Үзсэн: 410 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй