Шууд Chart

Шилдэг 10 сурагч шагналаа гардлаа

2019-10-22 10:35:20

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Гамшгийн аюул дэлхий дахинд” зохион бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд 14 дэх жилдээ зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аюулт үзэгдэл, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнээс үүдэлтэй хор уршиг, хохирлыг ойлгуулан таниулах, Улаан загалмай, Даатгалын байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилготой тус уралдаанд 287 бүтээл ирсэн байна.

Эдгээр бүтээлээс шилдэг 10 сурагчийн зохион бичлэгийг шалгаруулан, шагналыг нь гардууллаа.

Сурагчид гамшгийн аюулын талаар судалснаар гамшгийн тухай ойлголт мэдлэгээ дээшлүүлж, мэдлэгээ бусдадаа түгээн дэлгэрүүлэх арга ухаанд суралцсан юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Шилдэг 10 сурагч шагналаа гардлаа  
Үзсэн: 265 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй