Шууд Chart

Маркетингийн менежер ажилд авна

2019-10-22 10:39:43

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд маркетингийн менежер ажилд авна.

Ажлын байранд тавигдах шаардлага

•    Маркетинг менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
•    Маркетингийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, судалгааны ажил хийж байсан туршлагатай бол давуу тал болно
•    Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй
•    Маркетингийн судалгаа, шинжилгээ хийх, төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнд анализ хийх чадвартай
•    Шинийг эрэлхийлэгч, санаачлагч, бүтээлч сэтгэлгээтэй
•    Удирдан зохион байгуулах чадвартай
•    Харилцааны өндөр соёлтой

Бүрдүүлэх материал:

•    Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
•    Дэлгэрэнгүй анкет, 2 хувь цээж зураг /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
•    Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
•    Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
•    Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
•    Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих:

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот,
Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо,
Хувьсгалын зам-3, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз

Утас: 11325802
И-мэйл хаяг: mnb.hrcs@gmail.com


Маркетингийн менежер ажилд авна  
Үзсэн: 340 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй