Шууд Chart

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцав

2019-10-22 10:50:44

Зам, тээврийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, яамны харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн ХАБЭА-н алба, зөвлөлийн дарга, гишүүд, инженер, ҮЭ-ийн холбооны төлөөлөл бүхий 17 албан хаагч 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлан ажиллалаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н хэлтсийн орлогч дарга Б.Баттайван, мөн хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын албаны дарга Х.Эрдэнэбат нар хүлээн авч, холбогдох албаны хүмүүс доорх чиглэлээр сургалт, семинар өгсөн. Үүнд:

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, бодлого, компанийн удирдлага болон нийт ажилтнуудын оролцоо, санхүүгийн болон нийгмийн хариуцлагын хүрээний зохион байгуулалт;
  • ХАБЭА-н эрсдлийн удирдлага, аюулыг илрүүлэх, мэдээлэх, арилгах арга хэмжээ;
  • ХАБЭА-н дотоод хяналт, сургалт, сурталчилгаа, хамгаалах хэрэгсэл;
  • ХАБЭА-д удирдлагын манлайлал, ажилтнуудын оролцоо;
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд;
  • Хамтын гэрээ, түүний хэрэгжилтэд тавих хяналт зэрэг болно.

Мөн тус үйлдвэрийн газрын Автотээврийн цех, Тээвэр логистик, Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай ажлын байранд нь танилцаж санал солилцсон зэрэг нь чухал үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагууд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н үйл ажиллагаатай танилцан, туршлага солилцсоноор  өөрийн байгууллагатай харьцуулан дүгнэлт хийж, шинэлэг санаа, шийдлийг гарган, хэрэгжүүлж, цаашид тус байгууллагын сайн туршлагыг нэвтрүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах юм.

Эх сурвалж: ЗТХЯ


"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцав  
Үзсэн: 105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй