Шууд Chart

“Нийслэлийн иргэдийн спортын VIII их наадам”-аас хүрэл медаль хүртэв

2019-10-22 11:03:23

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд “Нийслэлийн иргэдийн спортын VIII их наадам” спортын найман төрлөөр, нас насны ангилалаар гурван үе шаттайгаар зохион байгуулагдсан.

Тус тэмцээний дугуйн төрлийн 36-50 насны ангилалд НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Ч.Мөнхжаргал гуравдугаар байрт шалгарч, хүрэл медаль хүртлээ.

Дэслэгч Ч.Мөнхжаргал нь Онцгой байдлын байгууллагад 23 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд хөнгөн атлетикийн спортын мастер цолтой тамирчин.

Мөн Онцгой байдлын албаны баг, тамирчдаа төлөөлөн мэргэжлийн уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог алба хаагчдын нэг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Нийслэлийн иргэдийн спортын VIII их наадам”-аас хүрэл медаль хүртэв  
Үзсэн: 111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй