Шууд Chart

Өмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь нь ухаалаг утаснаас хэт их хамааралтай

2019-10-22 12:08:46

Өмнөд Солонгос улс ухаалаг гар утас хэрэглэгчдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг байна. 2018 онд явагдсан судалгаагаар тус улсын өсвөр насны хүүхдүүдийн 98 хувь ухаалаг утастай байж. Үүний нэг сөрөг тал нь өсвөр насны хүүхдүүдийн утсанд донтох өвчин улам бүр нэмэгдэж  байгаа явдал юм байна.

Өмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь утаснаас хэт хамааралтай болоод байгааг 2018 оны судалгаа харуулж байж. Хүүхдүүд ухаалаг утсаа байнга оролдох нь олон сөрөг үр дагаврыг бий болгож байгаагийн дотор өөрийгөө хянах чадваргүй болох нэгэн төрлийн өвчин багтаж байна. Өмнөд Солонгосын засгийн газраас өсвөр насны хүүхдүүдийн интернетийн донтолтын эсрэг хөтөлбөрийг 2007 онд эхлүүлсэн бол 2015 оноос энэ хөтөлбөрт ухаалаг утсанд донтох гэсэн шинэ төрлийг нэмжээ. Тус улсын Хүйсийн Тэгш Байдал, Гэр бүлийн яамнаас 400 гаруй дунд болон ахлах сургуулийн сурагчдын дунд ухаалаг утасны зүй зохистой хэрэглээг сурталчилсан ажлыг зохион байгуулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь нь ухаалаг утаснаас хэт их хамааралтай   
Үзсэн: 409 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй