Шууд Chart

Нью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо

2019-10-22 12:34:34

Кантас компанийн туршилтын нислэг 19 цаг 16 минутын турш үргэлжилжээ. Бионг 787-9 онгоцонд 50 орчим зорчигч явсны ихэнх нь Кантас компанийн  ажилчид юм. 10 мянга гаруй милийн энэ нислэгийн гол  зорилго нь зорчигчдын болон онгоцны багийнхны биеийн нөхцөл байдалд  хяналт тавьж, эрүүл мэндийн ажиглалт, судалгаа явуулах байжээ. Кантас компани ирэх 11 сард Их Британиас Австрали хүртэлх шууд нислэгийн туршилтыг мөн явуулах юм.

Эдгээр туршилт амжилттай байх юм бол Кантас компани Австралийн баруун эргээс Нью-Йорк, Лондонгийн чиглэлд шууд нислэгийг тогтмол явуулахаар төлөвлөж байгаа. 2022 эсвэл 2023 оноос 20 орчим цаг үргэлжлэх нислэгийн үйлчилгээг нэвтрүүлнэ гэж тус компани төлөвлөж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо  
Үзсэн: 420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй