Шууд Chart

Тайландын хаан гэргийгээ итгэл эвдсэн хэмээн үзжээ

2019-10-22 13:30:42

Тайландын хаан Маха өөрийн гэргий 34 настай, Сининат Вонгважирапакдиг итгэл эвдсэн гэж үзэн хэдхэн сарын өмнө олгосон "Консорт хатан" албан ёсны цол, статусыг нь хураан авчээ. Хааны ордны албан ёсны мэдэгдэлд дурдсанаар бол түүнийг хэтэрхий эрх мэдэлд дурласан, Сутида хатны зэрэгт хүртэл дэвшихийг оролдсон гээд “Энэ үйлдэл нь үл хүндлэлийн шинж” гэж тэмдэглэжээ.

Сининат Вонгважирапакди нь цэргийн мэргэжлийн нисгэгч, сувилагч, бие хамгаалагч бөгөөд хошууч генерал цолтой байсан. Наймдугаар сард түүний цэрэг хувцастай, цэргийн онгоцтой албан ёсны гэрэл зургуудыг нийтэлж, хаан түүнд зориулан хатны намтар бүтээх даалгавар өгсөн гэж байсан юм.

Тайландын хаан Маха Вачиралонгкорн 2016 онд эцгийгээ таалал төгссөний дараа хаан ширээнд заларсан юм. Харин Тайландын хатан Сутида нь онгоцны үйлчлэгч, хааны хамгаалалтын дэд дарга байсан аж.

Нийтэлсэн: Mонголын радио

Тайландын хаан гэргийгээ итгэл эвдсэн хэмээн үзжээ  
Үзсэн: 5204 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй