Шууд Chart

"Сэгс цагаан богд" найраглалд зориулсан гэрэлт хөшөө сүндэрлэлээ

2019-10-22 15:12:25

"Дэндэвийн Пүрэвдорж сан", Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэдтэй хамтарч "Сэгс цагаан богд" найраглалын 50 жилийн ойн хүрээнд тус найраглалд зориулж, гэрэлт хөшөөг босгов.

Нээлтийн арга хэмжээнд Төрийн соёрхолт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Д.Төрбат, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Н.Гантулга нарын зэрэг найрагчид, Д.Пүрэвдорж агсны үр хүүхдүүдтэй оролцжээ.

Тэдний хамгийн том төлөөлөлийн нэг бол тус зохиолын гол дүрийн эзэн Шинэжинст сумын малчин А.Сүхбат байв.

“Сэгс цагаан богд” найраглалын гэрэлт хөшөөнд,

“Маргад тэнгэрийн чулуун зүмбэр
Манант говийн үүлэн сүмбэр
Сэгс цагаан Богд ууланд
Сэтгэл байвал жаргал байна....

Тэнгэрийн энэ л заяандаа

Тэмээжин эгэл заяандаа

Тоост их говийн

Тортогт хөх асар

Сэгс цагаан богддоо

Сэтгэл хорогдоод болохгүй нь ...” хэмээн найраглалын хэсгээс сийлжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Сэгс цагаан богд" найраглалд зориулсан гэрэлт хөшөө сүндэрлэлээ   
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй