Шууд Chart

Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар цас орж нийт нутгаар цастай байна

2019-10-23 11:37:25

Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар цас орж нийт нутгаар цастай байна. Тус аймгийн Шинэ-Идэр суманд шөнөдөө хамгийн их цас орж ажиглалтын талбайд буюу сумын төвд өглөөний 8 цагийн байдлаар 16 см зузаан цастай байна.

Өнөөдөр ихэнх нутгаар цас дахин орж салхи их төлөв баруунаас секундэд 4-9 метр хүрч, хүйтрэн нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байх ажээ.

Цаашид нийт нутгаар хүйтрэх төлөвтэй байгаа тул авто замд мөсөн гадаргуу үүсч халтиргаа, гулгаа үүсч болзошгүй тул иргэд жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байлаа.

Эх сурвалж: ТЦА


Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар цас орж нийт нутгаар цастай байна  
Үзсэн: 223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй