Шууд Chart

Шинэ усан сан төслийг хэрэгжүүлж байна

2019-10-23 11:35:40

Чойбалсан хотын хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг бөгөөд гэр хороололд байх 35 усан сангаар дамжуулан хэрэгцээнийхээ усыг авч байна.

Ус тэр дундаа ундны ус бол хүн амын эрүүл мэнд, улс орны аюулгүй байдалд нөлөөлөхүйц хүчин зүйл учраас эрүүл ахуйн болон орчны бохирдолгүй болгон засварлах, шинэчлэх талаар Дорнод аймгийн Засаг даргын зүгээс "Шинэ усан сан" төслийг боловсруулан аймгийн ИТХ-аар батлуулан усан сангуудыг шинэчлэх, засварлах ажлыг эхлүүлсэн.

Таван жилийн хугацаанд хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан болон хамтын ажиллагаатай олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар нийт 8 ус түгээх байрыг шинээр барьж, 27 ус түгээх байрыг үе шаттайгаар засварлан шинэчилж, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд иргэд хэрэглэгчдэд ус түгээж байна.

Хэрлэн сумын хоёрдугаар багт орших хоёрдугаар усан сангийн үйл ажиллагааг нээж, иргэдэд цагийн хуваарийн дагуу үйлчилж эхлээд байна.

Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ


Шинэ усан сан төслийг хэрэгжүүлж байна   
Үзсэн: 136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй