Шууд Chart

ӨМӨЗО-ны Хөх хот, Ордос хотоос туршлага судаллаа

2019-10-23 11:41:38

“Нэг зам-Нэг бүс” Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО болон Сэлэнгэ аймаг найрсаг хамтын ажиллагаатай. Энэхүү хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, тус бүс нутгаас нэвтрүүлж болох шинэлэг санаа шийдлийг сум орон нутагтаа нутагшуулах зорилгоор аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, ТЗУХ-ийн дарга Б.Болорзул, сумдын Засаг даргын орлогчид ӨМӨЗО-ны Хөх хот, Ордос хотуудаар ажлын айлчлал хийлээ.

Дээрх хотуудын эрчимжүүлсэн МАА, хүлэмжийн аж ахуй, хот төлөвлөлт, сүүний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах саналыг тавиад байна.

Сэлэнгэ аймгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг ӨМӨЗО-ны Гадаад харилцааны газрын дарга Фү Ёнчан биечлэн хүлээн авч уулзжээ.

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ


ӨМӨЗО-ны Хөх хот, Ордос хотоос туршлага судаллаа   
Үзсэн: 112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй