Шууд Chart

Их мастер Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг шатарчдаас гуравт жагслаа

2019-10-23 12:10:15

Дэлхийн өнөө цагийн шилдэг шатарчид өрсөлддөг “Grand Swiss-2019” тэмцээн Английн Дуглас хотод боллоо.

Дэлхийн 42 орны 150 шатарчин (үүнээс 133 нь их мастер) швейцарь системээр 11 өрөг өрсөлдөв.

Манай улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, эмэгтэйчүүдийн анхны их мастер Батхуягийн Мөнгөнтуул ганцаараа оролцсоноос 11 өргөөс хоёр хожил, зургаан тэнцээ, гурван хожигдолтой, 5.0 оноогоор эмэгтэйчүүдээс гуравдугаар байр эзэллээ.

Б.Мөнгөнтуул тус тэмцээнээс гадаадын чансаагаа 23-аар ахиулжээ. Дэлхийн аваргын хэргэмийг эзэмшигч, шатрын хаан Норвегийн Магнус Карлсен, дэлхийн аварга Энэтхэгийн Вишванатан Ананд, Украины Руслан Пономарев, Болгарын Антоанета Стефанова, болон Армений Левон Ароньян, АНУ-ын Фабиано Каруана, Со Уэсли, ОХУ-ын Сергей Карякин, Александр Гришук, Петр Свидлер, Израилийн БОрис Гельфанд гээд өнөө цагийн дэлхийн сор болсон шатарчид өрсөлджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Их мастер Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг шатарчдаас гуравт жагслаа   
Үзсэн: 688 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
erdenet [127.0.0.xxx] 2019-10-24 10:15
prize
Зочин [127.0.0.xxx] 2019-10-23 22:21
Монгол улсын нэрийг олон жил дэлхийн оюуны тавцанд гаргаж байна. Баяр хүргэе. Оюуны дэлхийн аваргаа зохих хэмжээнд нь хэдийд үнэлдэг болох болоо?
Зочин [127.0.0.xxx] 2019-10-23 17:13
Монголын нэрийн хуудас болсон охин доо. Баяр хүргие. Амжилт хүсье.
м [127.0.0.xxx] 2019-10-23 16:31
сайн байна, баяр хүргэе

Бидэнтэй нэгдээрэй