Шууд Chart

Өнөөдөр "Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр"

2019-10-23 12:28:38

Өнөөдөр "Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр". Энэ өдрийг 2013 оноос эхлэн тэмдэглэсэн. Харин манай улсад Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санаачлан тав дахь жилдээ тэмдэглэж байна.

Дэлхийн 12 оронд цоохор ирвэс байдаг бөгөөд Монгол Улсад 20 хувь нь амьдардаг. Мянга орчим ирвэс бий гэдэг ч тоо толгойг нь нарийвчлан гаргаж, "Улаан ном"-д орсон уг амьтныг хамгаалах тогтолцоог бий болгохоор ажиллаж байгаа тухай Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн Байгаль хамгаалал хариуцсан захирал н.Чимэддорж ярилаа.

"Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр"-ийн хүрээнд Монголын скаутын холбоотой хамтран “Цоохор ирвэсийг хамгаалах өдөр”-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан бол Говь-Алтай аймагт олон улсын хүүхдийн наадмыг зохион байгуулсан юм.


Өнөөдөр "Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр"  
Үзсэн: 255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй