Шууд Chart

Монгол инженерүүдийн тоноглосон зам тосолгооны вагоныг танилцууллаа

2019-10-23 14:37:00

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн инженер техникийн ажилтнууд, монгол эрдэмтэн, судлаачдын хамт хөдөлгөөний аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хангах, зам төмрийн болон хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйн элэгдлийг багасгахад чухал үүрэгтэй зам төмрийн тосолгооны шинэ вагоныг угсарлаа.

Уг төсөл нь төмөр замын тахир тойруу хэсэг дэх зам төмрийн болон зүтгүүр, вагоны дугуйн элэгдлүүдийг бууруулах ажлын үр дүнг нэмэгдүүлэх, замчдын гар хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилготой бөгөөд энэхүү вагоныг хөдөлгөөний эрчим ихсэж буй өнөө үед ашигласнаар зам төмрийн болон хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйн элэгдэл 40-50 хувиар багасах давуу талтай юм.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 255 тоот тушаалаар дээрх төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдаж, зорчигчийн вагоныг зам, төмрийн тосолгооны вагон болгон тоноглох ажлыг зохион байгуулж, санхүүжилтийг шийдвэрлэж, техникийн даалгаврыг боловсруулж, ажлын явц, үр дүн, хэрэгжилтийн тайланг танилцуулах ажлыг Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох газрууд болон УБТЗ ХНН хариуцан ажиллаж, ийнхүү монголчууд өөрсдийн гараар тоноглосон зам төмрийн тосолгооны вагоныг танилцууллаа.

Эх сурвалж: ЗТХЯ


Монгол инженерүүдийн тоноглосон зам тосолгооны вагоныг танилцууллаа   
Үзсэн: 184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй