Шууд Chart

Өндрөөс унасан иргэнийг аварчээ

2019-10-23 14:44:45

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны, 20 дугаар байранд гурван дугаар давхраас хүн унаж гэмтсэн байна. Онцгой байдлын алба хаагчид дуудлагыг 10.23-ны өдрийн 00:45 цагт хүлээн авчээ. 

Нийслэлийн онцгой байдлын газрын аврах ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 4.5 км зам туулан 00:51 цагт очиход тус байрны 46 тоотод оршин суугч иргэн А /37 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус байрны нэг давхар өргөтгөлийн дээвэр дээр унаж гэмтсэн байжээ. Түүнийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн байна.          


Өндрөөс унасан иргэнийг аварчээ  
Үзсэн: 220 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй