Шууд Chart

Тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулна

2019-10-23 14:51:14

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.10.23) хуралдаанаар  “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.

“Ард нийтийн санал асуулга явуулах, Моннгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” УИХ-ын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авсан. Үүнтэй холбогдуулан тус Байнгын хорооноос энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ. Монгол УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсгийг үндэслэн боловсруулсан уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг гишүүд дэмжлээ.

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

Байнгын хорооноос боловсруулсан уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тогтоож, гурав дахь хэлэлцүүлгийг хийх бэлтгэл ажлыг хангахыг УИХ-ын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газарт тус тус даалгахаар тусгажээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд мэдээлж, тайлбарлан таниулахыг УИХ-ын нийт гишүүнд даалгахаар тусгасан байна.

Хуралдааны эцэст Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийн төслүүдийг УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцүүлэгт бэлтгэх цаглабар төлөвлөгөөг хэлэлцээд гишүүдийн саналыг тусгаж албажуулахаар тогтлоо.


Тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулна  
Үзсэн: 119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй