Шууд Chart

Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойд зориулсан барилдаан болно

2019-10-23 15:06:06

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Цар хүрээ, нэр хүндийн хувьд улсын баяр наадам, сар шинийн дараа орохуйц байсан энэхүү барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, улсын аварга Д.Сумьяабазар, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гардь Д.Рагчаа, И.Доржсамбуу нарын зэрэг бөх түрүүлж байжээ.

Мөн дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, Д.Мөнх-Эрдэнэ нар үзүүр булааж байсан нь барилдааны цар хүрээг харуулах үзүүлэлт юм.

2011 оныг хүртэл жил бүр зохион байгуулж байсан уг барилдааныг 2014 онд дахин нэг удаа зохион байгуулсан бөгөөд сүүлийн жилүүдэд өнжсөн юм. Харин өнөө жил 380 жилийн тэгш ойг тохиолдуулан зохиохоор болжээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойд зориулсан барилдаан болно  
Үзсэн: 253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй