Шууд Chart

Гадаадад өндөр зардлаар хийлгэдэг технологи туршилтыг Монголд гүйцэтгэнэ

2019-10-23 16:30:12

Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан “Эрдэс түүхий эдийн боловсруулалтын лаборатори” ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн дээр байгуулагдлаа.

Энэхүү лабораторийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр байгуулж байгаа бөгөөд Хөххотын Металлургийн хүрээлэн, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран судалгааны ажил хийх юм байна.

Тус лаборатори хүдрийг буталж нунтаглахаас эхлээд, олон төрлийн аргаар баяжуулах, уусгах технологийн туршилт, судалгаа хийх иж бүрэн багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.

Эрдэс түүхий эдийн боловсруулалтын хамтарсан лаборатори байгуулагдснаар алт, мөнгө, зэс, төмөр, газрын ховор элемент, нүүрс гэх мэт Монгол орны эрдэс түүхий эдийг баяжуулах, боловсруулах судалгааг эх орондоо цогцоор нь хийх юм.  Түүнчлэн гадаад улс оронд өндөр зардлаар хийлгэдэг технологи туршилтыг монголд хоёр орны өндөр мэргэшсэн мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл,  хил гаалиар дээж гаргахаас эхлээд үүсдэг бэрхшээл, хүндрэл алга болж байгаа юм.   

Уг лабораторийн нээлтэд БНХАУ-ын талаас Шинжлэх ухаан, технологийн яам, ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан, технологийн тэнхим, Хөххотын Металлургийн хүрээлэн, Монголын талаас БСШУСЯ, ШУА, Хими, химийн технологийн хүрээлэнгийн төлөөлөл  оролцлоо. Нээлтэд  БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Руан Шианг Пинг, Монгол улсын БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Ж.Мөнхбат бусад албаны хүмүүс оролцлоо. 

Эх сурвалж: ШУА


Гадаадад өндөр зардлаар хийлгэдэг технологи туршилтыг Монголд гүйцэтгэнэ   
Үзсэн: 139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй