Шууд Chart

ОХУ-ын Эрхүүгийн анагаах ухааны их сургуулийн "Хүндэт профессор" цол хүртлээ

2019-10-23 16:35:49

ОХУ-ын Эрхүүгийн Анагаах ухааны их сургуулийн 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ Эрхүү хотноо боллоо. Энэ үеэр ОХУ-ын Эрхүүгийн улсын Анагаах ухааны их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр МАУА-ийн Ерөнхийлөгч, академич Ц.Лхагвасүрэн, МАУА-ийн гишүүн, профессор Ч.Пунцаг, С.Сонин, О.Баатархүү, АШУҮИС-ийн ректор, профессор Ж.Цолмон нарт ОХУ-ын Эрхүүгийн улсын Анагаах ухааны их сургуулийн “Хүндэт профессор” цол хүртсэн байна.

МАУА-иас дээр гишүүдэдээ ОХУ-ын Эрхүүгийн улсын Анагаах ухааны их сургуулийн “Хүндэт профессор” цол хүртсэнд баяр хүргэж, Монголын болон дэлхийн шинжлэх ухаанд улам ихийг бүтээж, цаашдын судлан шинжлэх, бүтээн туурвих, сурган хүмүүжүүлэх их үйлсэд өндөр амжилт хүслээ.

Эх сурвалж: ШУА

 


ОХУ-ын Эрхүүгийн анагаах ухааны их сургуулийн "Хүндэт профессор" цол хүртлээ   
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй