Шууд Chart

"Сайн байна уу" өдөрлөгийн үеэр Консулын үйлчилгээ үзүүлэв

2019-10-23 16:44:27

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс 10 дугаар сарын 20-ны өдөр Монголын Залуучуудын Холбооны БНСУ дахь салбар зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сайн байна уу” нэгдсэн өдөрлөгт оролцов.

Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд ЭСЯ-ны Зөвлөх, Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэ оролцож, өдөрлөгийг нээж үг хэлэв. Ажлын өдрүүдээр ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж үйлчлүүлэхэд хүндрэлтэй байдаг иргэдэд зориулж амралтын өдрөөр тус улсад оршин суугаа иргэддээ зориулан консулын үйлчилгээ үзүүлэв.

Эрүүл мэндийн нэгдсэн өдөрлөгийн Эмэгтэйчүүдийн эмнэлэг, Шүдний эмнэлэг, Нуруу нугас үе мөчны эмнэлэг, Уламжлалт эмнэлэг, Нүдний эмнэлэг, Эрүүл мэндийн шинжилгээний төв, БНСУ гадаад ажилчдыг дэмжих төв, Түндэмүн Глобал төв, БНСУ-д суугаа элчин сайдын яам тус тус хамтран ажиллаж өөрсдийн үйлчилгээгээ үзүүлсэн бөгөөд мөн эрүүл амьдрахтай холбоотой Лекц, Сургалт, мэдээ мэдээлэл хосолсон энэхүү өдөрлөгт нийт 250-300 иргэн оролцов.


"Сайн байна уу" өдөрлөгийн үеэр Консулын үйлчилгээ үзүүлэв   
Үзсэн: 218 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй