Шууд Chart

“Эрсдэлд суурилсан хөрөнгө” сэдэвт сургалт болно

2019-10-24 07:43:54

Санхүүгийн зохицуулах хороо Дэлхийн банкны Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөлтэй хамтран “Эрсдэлд суурилсан хөрөнгө” сэдэвт сургалт, семинарыг 2019 оны аравдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байна. 

Сургалт нь эрсдэлд суурилсан хөрөнгө буюу тоон үзүүлэлтийн (Risk Based Capital-RBC) үнэлгээний ач холбогдол, даатгалын компаниудын эрсдэл даах хэмжээ, хөрөнгийн хүрэлцээт байдал, төлбөрийн чадвар, нөөц санг тооцох аргачлалыг боловсронгуй болгох болон өөрийн төлбөрийн чадварын эрсдэлийн үнэлгээ (Own risk ssolvency assessment-ORSA) зэрэг сэдвийн хүрээнд явагдана.

Сургалтад даатгалын компаниудын гүйцэтгэх удирдлага, эрсдэл хариуцсан ажилтан болон актуарч нарыг оролцохыг урьж байгаа бөгөөд СЗХ-ны  daatgal@frc.mn хаягаар бүртгүүлж хамрагдах боломжтой.

 

“Эрсдэлд суурилсан хөрөнгө” сэдэвт сургалт болно  
Үзсэн: 109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй