Шууд Chart

"Улсын их дэлгүүр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

2019-10-24 09:55:17

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 59,585,868 төгрөгийн үнийн дүн бүхий 362,889 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөсөг трейд" ХК (HSG +14.99%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +6.37%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Техник импорт" ХК (TEX -11.11%) болон "Женко тур бюро" ХК (JTB -7.03%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.55 хувиар буурч 18162.24 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,391,829,186,883.67 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Улсын их дэлгүүр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна  
Үзсэн: 203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй