Шууд Chart

Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын асуудлыг өнөөдөр нэг тийш болгоно

2019-10-24 11:11:22

Улсын баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг уламжлалтай бөгөөд уг шинжилгээнд хоёр бөх бүдэрснийг Үндэсний бөхийн салбар комиссоос өнгөрсөн наймдугаар сард мэдэгдсэн билээ.

Тодруулбал, түрүү бөх Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нарыг нэрлээд байгаа.

Тэгвэл өнөөдөр тэдний цолыг хураах эсэх асуудлыг хуралдаж, шийдвэрлэнэ гэж Баяр наадам зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдэв.

Үүнийг Үндэсний хороо хуралдаж, шийдвэрээ гаргах юм. Хуралдаанаар Үндэсний бөхийн салбар комиссийн саналыг хэлэлцэнэ гэсэн үг. Тэндээс бөхчүүдийн цол хураах, барилдах эрхийг хасах, өвдөг шороодсон бөхчүүдийн цол, чимгийг нэмэх зэрэг асуудлыг Ерөнхийлөгчид өргөн барьж, Ерөнхийлөгч эцсийн шийдвэрийг гаргах юм.

Хэрвээ хариу Э.Оюунболдын эсрэг гарвал дараах бөхчүүд цол, чимэг нэмнэ.  

o          Улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож Даян аварга

o          Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсанд тооцож, Улэмж бадрах чимэг

o          Улсын харцага Д.Анарыг долоо давсанд тооцож, Улсын заан

o          Улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсанд тооцож, Улсын харцага

o          Аймгийн арслан Н.Мустафаг тав давсанд тооцож, Улсын начин

o          Улсын аварга Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсанд тооцох.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын асуудлыг өнөөдөр нэг тийш болгоно  
Үзсэн: 231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй