Шууд Chart

ОХУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд айлчилна

2019-10-28 17:17:37

ОХУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд, хурандаа генерал Денисов Илья Павлович Монгол Улсад айлчлах гэж байна. Тэрбээр Улаанбаатар хотноо энэ сарын 29-нд зохион байгуулагдах “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын XVII хуралдаан”-д оролцох юм.

Хурандаа генерал Денисов Илья Павлович нь 2015 оноос ОХУ-ын Онцгой байдлын яамны Москва хотын Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байгаад энэ оны 07 дугаар сард Онцгой байдлын яамны дэд сайдаар томилогдсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


ОХУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд айлчилна  
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй