Шууд Chart

Үндэсний дээд лигийн шинэ аваргаар "Улаанбаатар сити" баг тодров

2019-10-31 09:58:22

Долоон сарын турш үргэлжилсэн "Мазала" үндэсний дээд лигийг "Улаанбаатар сити" баг тэргүүлж, Монголын хөлбөмбөгийн дээд лиг шинэ аваргатай боллоо.

"Мазала" лигийн 2019 оны улиралд 10 багийн 251 тоглогч өрсөлдсөн юм. Монголын хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн өрсөлдөөнийг өнгөлсөн багуудыг дурдвал:

-Г.Дашням эзэнтэй, Д.Лүмбэнгарав дасгалжуулагчтай "Улаанбаатар сити" түрүүлж,

-М.Амарбаясгалан эзэнтэй, З.Баттулга дасгалжуулагчтай "Эрчим" мөнгө,

-Х.Бадамсүрэн эзэнтэй, М.Отгонбаяр дасгалжуулагчтай "Хангарьд" хүрэл медаль хүртлээ.

Нийт 110 тоглолтод 465 гоол, 327 шар хуудас, 29 улаан хуудас бүртгэгдсэн байна. Эл ширүүн тулаануудад хувийн ур чадвараараа тодорч, шилдгээр тодорсон тоглогчдыг танилцуулбал:

Шилдэг хаалгач: Б.Ариунболд "Эрчим" клуб

Шилдэг хамгаалагч: Н.Цэдэнбал "Улаанбаатар сити" клуб

Шилдэг хагас хамгаалагч: Андрей Рыченко "Хангарьд" клуб

Шилдэг довтлогч: Давид Савиола "СП Фалконс" /34 гоол/ нар тус тус нэрлэгдлээ.

Мөн шилдэг хөлбөмбөгчдийн ширүүн тэмцлийг үнэн шударга шүүн явуулсан талбайн шүүгчээр МХБХ-нд 15 жил шүүгчээр ажиллаж буй Д.Түмэнбаяр, зургаан жил ажиллаж буй Э.Галбадрах шилдэг туслах шүүгчээр тодорлоо.

Үндэсний дээд лигийн улирал бүрт тодруулдаг нэгэн чухал шагнал бол "Шударга тоглолттой баг" гэсэн номинаци юм.

"Мазала" дээд лигийн 2019 оны улирлын 22 тоглолтод нэг ч улаан хуудас аваагүй "Хаан Хүнс Титэм", "Шударга тоглолттой баг" шагналыг хүртэв.

Шагналт байрын багуудаас гадна 4-10 байрны "Атлетик 220", "Дэрэн", СП Фалконс", "Улаанбаатар", "Андууд сити", "Хаан Хүнс Титэм", "Хоромхон" клубүүд тус тусын байрлалын мөнгөн шагналын эрхийн бичгээ гардан авсныг дурдах нь зүйтэй болов уу.

 

 













































































































Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндэсний дээд лигийн шинэ аваргаар "Улаанбаатар сити" баг тодров  
Үзсэн: 183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй