Шууд Chart

Зарим компанийн хувьцааны ханш өсчээ

2019-11-01 10:02:50

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 123,915,772  төгрөгийн үнийн дүн бүхий 591,934 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан гурил тэжээл" ХК (DAR +14.98%) болон "Хөх ган" ХК (HGN +12.50%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тээвэр дархан" ХК (TEE -14.77%) болон "Монгол шуудан" ХК (MNP -1.69%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Тендер саналын арилжаагаар "Атар-Өргөө" ХК-ийн 76,713 ширхэг хувьцааг 4.6 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна. 

"TOP 20" индекс 1.26 хувиар өсч 18148.41 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,402,525,798,119.40 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Зарим компанийн хувьцааны ханш өсчээ  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй