Шууд Chart

Элэгний нухашны хэрэглээг хориглоно

2019-11-01 12:15:50

Нью-Йорк хотын ресторанууд болон худалдааны дэлгүүрт элэгний нухаш зарахыг хориглох хууль батлагдаад байна. Хүчээр бордож, тэжээсэн галууны элгийг энэ төрлийн нухаш хийхэд хэрэглэдэг нь амьтан хамгаалагчид төдийгүй зарим байгууллагуудын эсэргүүцлийг дагуулаад байсан юм.

Галууны элгээр хийсэн нухашинд дуртай хүмүүсийн эсэргүүцэж байгаа энэхүү хуулийн төсөл 2022 оноос хэрэгжиж эхлэх юм. Нью-Йорк хотын ресторанууд болон хүнсний дэлгүүрүүдэд элэгний нухаш зарахыг хориглосон хуулийн төслийн асуудлаар тус хотын зөвлөл лхавга гарагт санал хураалт явуулж дэмжсэн байна.  Нью-Йорк хотын захирагч Билл Де Блазио хуулийн төсөлд гарын үсэг зурна гэдгээ Си Эн Эн-д өгсөн мэдээлэлдээ онцолжээ. Энэхүү хуулийн төсөл галууны элэгний нухашаар зогсохгүй, ер нь хүчээр бордон, тэжээсэн амьтадын бүтээгдэхүүн орсон хоол хүнсийг хориглож байгаа юм.

Гурван жилийн дараагаас мөрдөгдөх энэ хуулийг зөрчсөн тохиолдол бүрт 2000 ам.долларын торгуулийг ногдуулах юм. Ер нь галууны элгээр хийсэн нухашыг хориглох талаарх маргаан Америкийн бусад, хот мужуудад ч гэсэн удаан хугацаанд өрнөж байсан юм. Нью-Йоркоос гадна Калифорни муж 2012 онд хүчээр хооллосон галууны элгэн нухашыг зарахыг хориглосон ч 2015 онд энэ хуулийг хүчингүй болгосон юм. Чикаго хот мөн л ижил хуулийг 2006 онд баталсан ч мөн л хоёр жилийн дараа цуцалсан юм. 

Энэ төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид галууг хүчээр хооллох нь тэдний зовоож байгаа зүйл огт биш гэж маргадаг байна. Харин амьтан хамгаалагчид галууг хүчээр хооллох нь  харгис үйлдэл гэж шүүмжлэн, албадлагаар тэжээсэн галуун нухашыг хэрэглэхгүй байхыг уриалж ирсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Элэгний нухашны хэрэглээг хориглоно  
Үзсэн: 2675 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй