Шууд Chart

Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

2019-11-04 10:52:20

Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн төмөр замын цагийн хуваарьт өөрчлөлт орсонтой холбогдуулан Сэлэнгэ - Улан-Үдэ - Сэлэнгэ чиглэлийн зорчигч тээврийн автобусны цагийн хуваарьт мөн өөрчлөлт орсон байна.

Цагийн хуваарь:

• Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням гарагуудад өглөөний 05:50 цагаас

• ОХУ-ын Улаан-Үд хотоос: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням гарагуудад 13:00 цагаас тус тус тээвэрлэлт гүйцэтгэж байна.

Тээвэрлэлтийн зай: 260,5 км

Хөдлөх цэг:

• Монголын талаас:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төмөр замын вокзал
• Оросын талаас:
ОХУ-ын Улаан-Үд хотын автовокзал

 Тариф

Монголын талаас:
Том хүн 26,000 мянга; хүүхэд 13000

ОХУ-ын талаас:
Том хүн 650 рубль; хүүхэд 325 рубль

Улаан-Үүд хотоос Сэлэнгэ чиглэлд зорчсон зорчигч Сэлэнгэ - Улаанбаатар чиглэлийн оройн вагонд дамжин суух боломжтой.

Зэлтэрийн Зам ХХК

Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг сонгосон эрхэм зорчигч танд баярлалаа...


Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо  
Үзсэн: 1192 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй