Шууд Chart

Дэлхийн цэргийн спортын VII их наадам

2019-11-05 13:04:15

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг World military games буюу Дэлхийн цэргийн спортын VII их наадам БНХАУ-ын Wuhan хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус наадамд дэлхийн 109 орны 9300 гаруй тамирчид өрсөлдлөө мөн олимпийн өмнөх жил зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ дэлхийн шилдгүүд хуран чуулсан өндөр зэрэглэлийн наадам болж өндөрлөсөн.

Дэлхийн цэргийн спортын VII их наадамд Монгол Улсын багийн ахлагчаар БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилгээр ахлуулсан нийт 108 хүний бүрэлдэхүүнтэй спортын 10 төрлөөр /байт харваа, бокс, буудлага, жүдо бөх, чөлөөт бөх, хөнгөн атлетик, таеквондо, дугуй, сагсан бөмбөг, бадминтон/ оролцсон. Наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсыг төлөөлж МУ-ын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд CISM-ыг зохион байгуулсан орны урилгаар хүрэлцэн ирж оролцсон юм.

Дэлхийн цэргийн спортын VII их наадамд Монгол Улсаа төлөөлөн Батлан хамгаалах яамны харьяа "Алдар" спорт хорооны баг тамирчид амжилттай оролцож алтан медаль нэг, мөнгөн медаль гурав, хүрэл медаль тав, нийт есийг хүртэж, Дэлхийн 109 орноос медалийн тоогоор 17 дугаар байрт шалгарсан түүхэн амжилтыг гаргав.

 























Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн цэргийн спортын VII их наадам  
Үзсэн: 249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй